Бетон хийцийг хамгаалах

1.  Шинээр цутгасан бетон хийцийн чийгийг барих, арчилах.

whiteresincure_j10wDS White Resin Curing Agent J10W нь бетоны ус, чийгийг барих зориулалт бүхий усан суурьтай, шингэн резин төрлийн бодис юм.
Шинээр цутгасан беноны чийгийг хадгалах зориулалтаар бүтээгдсэн энэ шингэн нь гадаргуу дээр туссан нарны энерги болон халууныг ойлгох ба тусгаарлах гадаргуу нь хэт халалт болон хуурай агаараас сэргийлнэ. DS J10W -г хэрэглэн гадаргуу дээр тусгаарлагч /бүрхэвч/ үүсгэж бетонд байх шаардлагатай чийгийг хадгалснаар бетон хийц нь бүрэн бэхжилт, хаталтыг авч, агшилтаас үүсэх хагарал, тоосчих, өгөрших процесс буурна.

Энэ материалыг хэрэглэснээр шинээр цутгасан бетонд хийх арчилгааны ажил гүйцэтгэлийн зардал 70-80% буурах ба усалгаа, чийг барих материал зэргийн зардалыг 60% доошгүй хувь хэмнэх юм. Хамгийн гол нь чанартай, бат бөх бетон хийц бий болно.

Gomaco 001 Curing agent

2.  Хатаж бэлэн болсон бетон хийцийн гадаргууг бэхжүүлэх, хамгаалах.

Curing agent appl by hand

DS Pentra – Floor Hardener Densifier  нь нано литиум төрлийн химийн элемент дээр суурилсан хамгийн дэвшилтэд шинэ технологийн бүтээгдэхүүн юм. Энэ технологи нь шинэ ба хуучин бетон хийцийн гадаргууд нэвчин бетон бүтцийг бэхжүүлж, өгөршилөөс хамгаалахад зориулагдсан болно. Шинэ ба хуучин бетон хийц руу шүршиж хэрэглэх үед уг бодис нь бетон руу гүн шингэж  чөлөөт кальцтай урвалд орон, уусдаггүй кальцийн силикатын гидрат болдог. Энэ бий болсон шинэ нэгдэл нь бетон хийцэд хялгасан хагарал үүсгэхгүй, сийрэгжих процесс бий болгохгүй, шалны гадаргууд тоос босохоос хамгаалан урт хугацааны эдэлгээтэй болгоно.

3.  Бетон шалны Эпокси полимер, Уретан хамгаалалтын, даацын будаг.

JetBlue_004

Энэ будгийн систем нь олон төрлийн барилгын бетон шалыг зориулалт, шаардлагыг тооцон үзэж  хоёр болон гурван үе давхарлан будна. Барилгын зориулалтаас хамааран өөр өөр маркийн будгийг хэрэглэх ба хүнд үйлдвэр, хөнгөн хүнсний үйлдвэр, агуулах, автомашины гараж, нийтийн үйлчилгээний, оффис, дэлгүүрийн гэх мэт олон ангилалаар тодорхойлж таарсан будгийг хэрэглэх ёстой. Манай будаг нь удаан хугацааны эдэлгээтэй, гадны физик, химийн нөлөөнд тэсвэртэй, арчилгаа, цэвэрлэгээ хийхэд хялбар, маш өндөр технологоор бүтээсэн, үнийн хувьд хямд, өнгө үзэмж сайн гэх мэт маш олон давуу талуудтай.

Advertisements
%d bloggers like this: