Шийдэл ба Боломж

Solution

Зам болон барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компанид тохиолддог эхний асуулт бол ямар материалыг, ямар эх үүсвэрээс авах вэ? Дараагийн асуудал бол ажил гүйцэтгэгч компаний чадвар, бэлдсэн материалыг, зураг төслийн дагуу зөв зүйтэй гүйцэтгэж чадах эсэх гэх мэт.

Үүнийг энгийнээр тодорхойлоход зураг төсөл + материал + ажил гүйцэтгэл = төслийн үр дүн. Манти Технологи ХХК нь зам, гүүр, барилгын төсөл гүйцэтгэгч компаниудад дараах ШИЙДЭЛ – ийг санал болгож байна. Чанарын шаардлагыг (олон улсын барилгын стандартын) бүрэн хангасан авто зам болон барилгын материалыг олон жилийн түүх, туршилгатай компаниудын үйлдвэрээс дистрьбюторын эрхтэйгээр хэрэглэгчид шууд нийлүүлэх. Та бүхэн барилгын ажлын төлөвлөлт, бэлтгэлийн эхэн үед бидэнтэй холбогдон төсөлд хэрэгцээтэй материалын хэмжээ, нэр төрлийг өгснөөр бид танд  бодит үнэ, нийлүүлэх хугацаа, хэрэглэх заавар зэргийг урьдчилан зөв тооцоолон гаргаж өгөх болно. Зөв материалыг урьдчилан бэлдсэнээр ажил гүйцэтгэлийн хугацаанд ямар нэг зогсолтгүй ажлаа амжилттай гүйцэтгэх БОЛОМЖ бий болгох юм.

Innovation 2017

“Дэвшилтэд зүйл сонирхохгүй юу?”  Үгүй, баярлалаа, бид завгүй байна…